Түгээмэл асуулт, Хариултууд (FAQ)

Хаах

Эцэг эх, асран хамгаалагч болон цэцэрлэгийн багш нар та бүхэн аппликэйшний ашиглалттай холбоотой давтан асуугддаг асуултуудаа эндээс хялбархан авах боломжтой.

Энэхүү аппликэйшн нь эцэг эх, багш, цэцэрлэг гэсэн гурвалсан хамтын ажиллагаа болон хоорондын харилцааг сайжруулах, бэхжүүлэх зорилготой. Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийнхээ цэцэрлэгтээ хэрхэн өнгөрүүлж байгааг, ямар боловсрол эзэмшиж байгааг, ямар хоол унд идэж байгааг, нийгмийн харилцааг хэрхэн эзэмшиж байгааг, яаж том болж байгааг тэмдэглэн баримтжуулж байгаа ба нөгөөтээгүүр эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ гэртээ хэрхэн цагийг өнгөрөөж байгаа, ямар зүйлд сэтгэл санаа нь чиглэж байгааг, юун дээр анхаарах хэрэгтэй байгааг багштайгаа өдөр тутам бичгэн байдлаар харилцаж тэмдэглэн хөгжүүлэх явдал юм.