Бидний тухай

Хаах
Digital Bambaruush crew — Бамбарууш баг

Сайн байцгаана уу,

Бид бол BAMBARUUSH апп-ыг үүсгэн байгуулагч “Digital Bambaruush” crew байна.


Nice to meet you 🤝

Digital Bambaruush агентлаг нь анх 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжих зорилгоор БАМБАРУУШ аппликэйшныг хөгжүүлж эхэлсэн залуу, эрч хүчтэй хамт олон юм.

Манай хамт олон 4 жилийн хугацаанд аппликэйшны системийн болон загвар дизайны 3.0 хувилбарын иж бүрэн хөгжүүлэлтийг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд 2025 оны 10 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэглээнд бүрэн нэвтрэхэд бэлэн болоод байна.

БАМБАРУУШ аппликэйшн нь бага насны хүүхдийн хөгжлийн үйл явцыг эцэг эх, асран хамгаалагч нарт нээлттэй, ил тод, ойлгомжтой байдлаар хүргэхийн зэрэгцээ БАГШ – ЦЭЦЭРЛЭГ – ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ гэсэн гурвалсан харилцааг дижитал хэлбэрт шилжүүлж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай, хүртээмжтэй харилцааны тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.